МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.23
Эдийн засаг, Худалдаа

Ц.Туваан: Ипотекийн зээл арын хаалганы авлига, хээл хахуулийн хэрэгсэл болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Мөнгөний бодлого хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэг рүү орж байна. Энэ дээр хэлэх санал, тодруулж асуух нэг зүйл байна. Хөдөө орон нутагаар явахаар иргэд маш бухимдалтай байна, юунд бухимдалтай байна гэхээр малаа нядлаад борлуулъя гэхээр авдаг хүн байхгүй болчихож, мөнгө байхгүй, ямар нэгэн байдлаар тариаланчид тариа, будаагаа, ногоочид ногоогоо, хадланчид хадлан тэжээлээ борлуулъя гэхээр дан бартер ярьж байна энэ эдийн засгий чинь гол явуулж байдаг мөнгөний урсгал чинь байхгүй, мөнгө гэдэг зүйл нүхэндээ ороод алга болчихож  тэгэхээр монгол банкныхан байгаа дээр бодлогын хүүгээ өндөрсгөөд, зээл зарцаагаад мөнгө хөдлөхгүй байгаа энэ хүмүүс чинь бүтээсэн зүйлээ борлуулж, хэрэгцээгээ хангах мөнгөө хаанаас олж авах юм бэ? Тэгэхээр юу гэж асууж байна вэ гэхээр энэ бодлогын хүүгээ хэзээ, яаж бууруулах юм бэ?

Ковид байхгүй монгол улсад өнөөдөртөө дайн тулаан алга, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд чинь мөнгөгүйтлээ шийдэхийн тулд зээлээр амьдарч байна ялангуяа зүүн аймгуудад бид хэд чинь зээр, зээл хоёроор амьдарч байна гэж ярьж байна. Зээл дандаа өндөр хүүтэй, нэг үе зээлийн хүүг хөөцөлдөөд бууруулж байсан одоо бол зээлийн хүү буцаад өндөр болчихсон олдохоо больчихсон, банкнаас зээл гаргахаа больчихсон банк бусуудын зээл бараг ачааллаа даахгүй байгаа байх дээрээс нь апплейкшны зээл гэдэг зүйлд орчихсон. Тэгэхээр монгол банкинд мөнгөний бодлого барьж байгаа апплейкшны зээлэнд хэдэн төгрөг эргэлдэж байна та хэдэд тоо байна уу?   

Ипотекийг засгийн газар авахгүй гэдэгт би дэмжиж байгаа, нэг яам аваад тэрийг ажиллуулж чадахгүй монгол банк туршлагатай аваад явж байх нь зөв. Мөнгө чинь 600 тэрбум төгрөг гээд ипотекийн зээлийн хүүгийн орлогоос орж ирж байгаа мөнгө шүү дээ. Энийгээ нэг айлд 150сая төгрөгөөр зээллээ гэж бодъё л доо тэгэхэд ерөөсөө 4 мянганхан хүний хэрэгцээ энэ ипотекийн зээл чинь арын хаалганы авлига, хээл хахуулийн хэрэгсэл болчоод байгаа шүү, эрэлт байгаа учраас олдохгүй энэ дээр ямар нэгэн бодлого байгаа юм уу? эсхүл чихээ таглаад энэ 600г хувааж өгөх юм уу? Хэмжээ үнэхээр хангалтгүй байна тэгэхээр энэ дээр ямар бодлоготой байгаа юм бэ? Улсын төв банк байна даа нэг бодлого явуулаад нэмэгдүүлж болохгүй юм уу? үнэхээр хэрэгцээ байна. 

Түүний асуултад, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ