МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар ажлын хэсэг байгуулна
2022.11.16
Хүний эрх

Хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар ажлын хэсэг байгуулна

НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монгол Улсад өнгөрсөн сарын 3-14-ний өдрүүдэд ажиллаж “2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр гүйцэтгэсэн” гэдэг дүгнэлтийг гаргасан.

  • Мөн хууль хяналтын байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэжээ. Түүнчлэн сүүлийн үед хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарсаар байгаа.
  • Тиймээс УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан Монгол Улсад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй явдлыг судлах, улмаар энэ асуудалтай холбоотой бодлогын шийдвэр гаргах ажлын хэсэг байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ