2023.10.12
Улстөр

Ц.Туваан: Өмнөх дарга нарын алдааг давтахгүй сайн ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнөөдөр НИТХ-аар Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох саналыг олонх дэмжсэн байна. Тэрээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2023.10.12-д Төрийн байгуулалтын байнгын хороонд гаргасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Улаанбаатар хотын захирагч гэдэг бол том албан тушаал. Монгол Улсын хүн амын тал хувь оршиж байна, мэдээж амаргүй. Манай Төв аймаг нийслэл хотыг тойроод оршдог. Нийслэлтэй манай аймаг хоёр маш уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Төв аймгийн долоон сумтай нийслэл газар нутгийн маргаантай. Салхин доорх айлтай мууддаггүй гэж монголчууд ярьдаг. Иймд эргэн тойронд нь амьдарч байгаа Төв аймгийнхантайгаа хамтарч ажиллаарай. Сайн чанарын эрүүл хүнс худалдан авч нийслэлчүүдийг хангах тал дээр хамтарч ажиллаарай. Малчид, тариаланчдад мах, ногоогоо борлуулах цэг муу байдаг, үүнийг шийдэж ажиллаарай. Нийслэлээс дөрвөн гарцаар гадагшаа гардаг. Иймд нийслэлийн мал эмнэлгийн газраа, Төв мал эмнэлгийн салбартаа хамтарч ажиллах асуудлыг хараарай.

ШИНЭ МЭДЭЭ