2023.10.27
Хууль, эрх зүй

Ш.Адьшаа: Үндсэн хуулийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах зарчим хэр биелэгдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнд хялбаршуулсан журмаар шүүх аливаа хэрэг маргааныг хурдан шийдэх анхны гаргалгааг хийсэн хууль болж байна. 11 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй тодорхой хэрэг маргааныг хурдавчилсан журмаар шийдвэрлэх юм байна гэж ойлголоо. Үндсэн хуулийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах зарчим хэр биелэгдэх вэ?

Мөн шүүх хуралд оролцогчдын эрх, үүргийн тухай асуудал. Иргэний хэрэг ч бай, эрүүгийн хэрэг ч бай шүүхээс ганц л зүйлийг иргэд олон нийт шаардаж байгаа шүү дээ. Шүүх хурал тодорхой шалтгаануудаар олон удаа хойшилдог. Хэдэн жил ч дамнадаг шүү дээ. Үүнээс болж иргэдийн шүүхэд итгэх итгэл суларсан. Үүн дээр бид ямар арга барилаар хэрхэн ажиллах вэ. Үүнийг хуульд яаж зохицуулах вэ?

Анх удаа цахим хэлбэрээр аливаа маргааны шийдэх асуудал орж ирж байна. Цахимаар шийдэж буй үр дагавар олон. Дэд бүтэц болон боловсон хүчний хувьд энэ шийдлийг хэрхэн төсөөлөв.

Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон ажлын хэсгийнхэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ