УИХ-ын чуулганы /2023,11,24/-ны өдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Энэ хуулийг бол зарчмын хувьд дэмжиж байна тэгэхдээ газар гэдэг бол бидний амьдарч байгаа монгол улсын хилийн дотор байгаа 1,565 мянган км газар энэтэй холбоотой маш том тусдаа жижиг жижиг хуулиуд орж ирээд байна үүн дотор чинь гадны хөрөнгө оруулалтын тухай хуульд газрын асуудал орж ирж байна, бэлчээрийн асуудал зохицуулах хууль орж ирж байна дахиад нийслэлийн утаа, түгжрэлтэй холбоотой асуудал дээр газар орж ирж байна ахиад өнөөдөр газрын тухай хууль гээд энэ газрын тухай хууль чинь олон газар сэглэгдсэн байдалтай яваад байна. Энэ дээр улсын их хурал анхаарч энийгээ ажлын хэсэг гарвал нэгдмэл байдлаар газрын зурагнууд ч юм уу, бүгдээрээ дээр дээрээсээ калькан цаас шиг давхарлагдаад явж байгаа давхцал зөндөө ийм л асуудал байна тэгэхээр энийг яагаад нэгдмэл байдлаар гаргахгүй байгаа юм бэ? Ийм цаг нь болчихсон юм биш үү.
Өвөлжөө, хаваржааны газар гээд энэ бодитой 1га бол бага байна, хоёрын хооронд байна жишээлбэл иргэнд 0,1га төмс, хүнсний ногоо гэж ярьчихаад дээрээс нь газар тариалангийн салбарт олон жил ажилласан хүн 5 хүртэлх га гэж ярьчихаад надад болохоор
Аль нэг газарт нь тэгээд бүр гэр хэрэгцээнд нь 1 га гэдэг бол бага байна үүндээр юу ч хийж болохгүй 1 гатай хүн уулын мухарт техник түрээслэж очоод ногоон тэжээл тарих юм уу, яах юм бэ? Ядаж 3 га байвал 2-г нь өөртөө хэрэглэчхээд 1г нь борлуулчихдаг юм уу иймэрхүү асуудал үүснэ. Дээрээс нь хадлангийн газрууд гээд энэ тэнд хашиж байгаа энэ дээр хууль санаачлагчид ямар бодолтой байна вэ? Газрын тухай хуульд нэгдмэл байдлаар хандаж зохицуулалтыг нь хийж өгөхгүй бол болохгүй.
Орон нутагт өвөлжөө, хаваржаатай холбоотой асуудал дээр эзэмшиж байгаад эзэмшлээ шилжүүлэх нэрээр зарж борлуулж байгаа асуудал нэлээн хавтгайрсан энэ асуудлыг, миний санал бол жижиг жижиг зохицуулалтаар биш газрын асуудлыг яримаар байна. Хөдөө орон нутаг дээр зөвшөөрөлгүй атар газрыг тариалангийн тухай хуулийн 5.5-р хязгаарласан гээд л байгаа зөндөө л хагалаж байгаа, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй зарим нэг баг сумын дарга нар нь ойр орчны иргэд нь тухайн үедээ жоохон гомдолж байгаад өнгөрч байна тэгэхээр энэ асуудал дээр ямар байр суурьтай байна гэдгийг тодруулъя.