МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.02
Улстөр

Г.Тэмүүлэн: Төрийн аудитын байгууллага болон хамт олон удирдах бүрэлдэхүүнд өгсөн үүрэг даалгаварыг хэрхэн биелүүлж байна вэ?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Төсвийн байнгын хорооны даргын хувиар төрийн аудитын байгууллага дээр ажилласан төрийн аудитын байгууллага болон хамт олон удирдах бүрэлдэхүүнд нь би 2 үүрэг даалгавар өгсөн. 1 дүгээрт Төрийн аудитын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж хамтын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх дээрээс нь төрийн аудитын байгууллагын хараат бусаар ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлэх хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн бариарай гэдэг үүрэг даалгаврыг өгсөн. 2-т манай энэ төрийн байгууллагууд дээр байдаг хяналт шалгалтын газрын хэлтэс   байдаг үүнтэй холбогдуулж дотоод хяналтын тухай хуулийн төслийг  бэлтгэн боловсруулж оруулж ир гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Төсвийн байнгын хорооноос өгсөн үүрэг даалгавар, хэрэгжилт нь хэр байна? 2 сарын хугацаа өнгөрсөн байна хэзээ оруулж ирэх ямар явцтай хэрэгжилт хэр хангагдаж байгаа хуулийн төслүүд хэзээ бэлэн болох талаар бас тайлбар мэдээ сонсъё.

ШИНЭ МЭДЭЭ