2024.06.21
Орон нутгийн хөгжил
ХӨДӨЛМӨРЧ ХОТОН ТҮМЭНТЭЙГЭЭ УУЛЗЛАА
Мөнхцаст Алтайн нурууны салбар уулс болох Хархираан уулсынхаа өвөр бэлд нутаглах хөдөлмөрч Тариалан сумын иргэд дэлгэр сайхан зусаж байна. “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” “9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
АРДЧИЛСАН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ:
- Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх тариаланчид болон төрийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх
- Усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн ус, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй техник, технологийн хангамжийг сайжруулж, нэгжээс авах ургацыг дээшлүүлэх
- Тариаланчдад олгох татаас, урамшууллын бодлогыг өөрчилж, төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлд суурилсан зарчмын дагуу шинэчилнэ. Өөрийн эзэмшлийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах, хашаа барьсан байх нөхцөлийг төрөөс тариаланчдад олгох дэмжлэг, урамшууллын нэг шалгуур болгон хэрэгжүүлэх
- Хүлэмжийн аж ахуй, дуслын усалгаанд шаардлагатай нар, салхины сэргээгдэх эх үүсвэрээр хангах төсөл хэрэгжүүлнэ. Өрх, байгууллага бүр хүлэмжийн аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжиж, шинэ ногооны нэр төрөл, хангамжийг сайжруулах
- Стратегийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг өргөтгөн элсэн чихэр, цардуул, ургамлын тос, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- Хөдөө аж ахуйн аналитикийг урьдчилан таамаглах хиймэл оюун ухаанд суурилсан платформыг хөгжүүлэх зэрэг олон ажил тусгагдсан болно.
- Хуралд идэвхтэй оролцсон хөдөлмөрч “ТАРИАЛАН” сумын иргэддээ баярлалаа.
ШИНЭ МЭДЭЭ
ХӨДӨЛМӨРЧ ХОТОН ТҮМЭНТЭЙГЭЭ УУЛЗЛАА
2024.06.21
Ажлын тайлан 2020-2024
2024.05.09
ЧИНГИСИЙН ТУЛГАНД АССАН ГАЛ УНТРАХ ЁСГҮЙ
2024.04.28
СУУРЬ НЬ БАТ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
2024.04.27