Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ
2025.03.10

Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын үеэр хоёр улсыэ уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал”-д манай талаас Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, Чехийн талаас Гадаад хэргийн сайд Ян Липавский нар гарын үсэг зурлаа.