Р.Батболд: ЭМД-ын сангаас хөнгөлж чөлөөлөх өвчин эмгэгийг ялгаатай тогтоох эрх зүйн зохицуулалт шаардлагатай
2025.04.09

Р.Батболд: ЭМД-ын сангаас хөнгөлж чөлөөлөх өвчин эмгэгийг ялгаатай тогтоох эрх зүйн зохицуулалт шаардлагатай

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр (2025.04.09) хуралдаж, дэмжлэг үзүүлэх багийн гишүүдийнхээ санал, байр суурийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.

Энэ үеэр ажлын хэсгийн гишүүн бөгөөд УИХ-ын гишүүн Р.Батболд Эрүүл мэндийн даатгалын санд хэт их ачаалал үүрүүлэхгүй байх, үнэ төлбөргүй буюу даатгалаас санхүүжүүлэх, мөн хөнгөлж чөлөөлөх өвчин, эмгэгийг ялгаатай тогтоох, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, мэдлэг боловсролыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтыг чиглүүлэх шаардлагатайг онцолсон юм.