2025.04.29

Б.Мөнхсоёл: Ерөнхий сайд ёс зүйн алдаа гаргасан, энэ үйлдэлдээ уучлалт гуйх ёстой

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн танилцуулга, Иргэдийн оролцооны цахим системийн танилцуулга мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцжээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн баасан гаригт чуулганы хуралдаанд оролцохдоо гаргасан үйлдлийн талаар хэлэлцэж тавдугаар сарын 1-ээс өмнө Ерөнхий сайдыг амаар уучлал гуйх ёстой гэж шийдвэрлэжээ. Энэ хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэн, УИХ, Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйхгүй бол УИХ дахь АН-ын бүлэг бүх асуудалд завсарлага авч, хуралдаандаа суухгүй байх шийдвэрийг бүлгийн хурлаас гаргажээ.