СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХУРДАН” КЛУБИЙН ГИШҮҮД ТӨРИЙН ОРДОНД ЗОЧИЛЛОО
2025.04.09

СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХУРДАН” КЛУБИЙН ГИШҮҮД ТӨРИЙН ОРДОНД ЗОЧИЛЛОО

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх ахмадын болон өсвөрийн "ХУРДАН" клубийн гишүүдийг өнөөдөр /2025.04.09/ Төрийн ордонд хүлээн авч, Улсын Их Хурлын үйл ажиллагааг танилцууллаа.

Сэлэнгэ аймгийн “ХУРДАН” клуб нь 160 ахмад настан, 80 ахлах ангийн сурагчдыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд төрийн цахим үйлчилгээ, мэдээллийн технологийн салбарын талаар сургалт, үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж байна.

Тэд Улаанбаатар хот дахь аяллаа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас эхэлж, Төрийн ордон, Мэдээллийн технологийн үндэсний парк зэрэг байгууллагуудаар зочлохын зэрэгцээ “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ын мэргэжилтнээс “Кибер аюулгүй байдал” сэдвээр сургалт авах юм