Ж.Алдаржавхлан: Оройтоогүй байгаа дээрээ зарлагаа бууруулж, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ шаардлагатай!
2025.04.11

Ж.Алдаржавхлан: Оройтоогүй байгаа дээрээ зарлагаа бууруулж, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ шаардлагатай!

УИХ-ын чуулганы 2025-03-31-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, оройтоогүй байгаа дээрээ зарлагаа бууруулж, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ саналыг САНГИЙН САЙДАД хоёр дахь удаагаа тавьсан юм. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Сангийн сайдаас асууя. Төсвийн тодотголынх нь бэлтгэлийг хийж байгаа юу. Төсвийн зарлагаа бууруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж үзэж байгаа юм уу? Валютын нөөцийн асуудал чинь ер нь нэлээн хүндэрчихсэн байгаа гэсэн мэдээллүүд хаа сайгүй явж байна. Своп дээр байгаа 2,8 тэрбум долларын асуудлаар л амьдрахаар явж байгаа гэж сонсогдсон. Тодотголыг зарлагаар л бууруулбал яасан юм гэдэг асуудлыг 2 дахь удаагаа тавьж байна. Оройтоогүй байгаа дээр төсвийн тодотгол хийх чиглэл рүүгээ явбал яасан юм бэ?

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа:

Өмнөх жил төсөв батлахад, танилцуулгаа оруулж ир, төсвөөс шууд зардал нэмэгдээд байгаа асуудлуудыг УИХ дээр эргэж харъя аа гээд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Тун удахгүй их хурлаар энэ асуудал орж ирээд, хэлэлцэгдээд явна. Та бүхэн үүн дээр хамтарч ажиллаарай. Нүүрсний үнэ уначихлаа. Үүнийгээ дагаад орлого дээр бол "цохилт" ирнэ. За бусад түүхий эдүүдийн үнэ боломжийн байна гэх мэт бүх нөөц боломжоо шавхаж байна. Свопын хувьд бол бас л нэг хэрэгсэл. Бид нар нөөцөө нэмдэг. Аль болох өртөг багатайгаар дараа нь сөрөг үр дагаврыг нь бас эрэмбэлж шийдвэрлээд явна. Хараахан тэрэнд хүрчхээгүй байна.

https://www.youtube.com/shorts/r0h3PlrfRm4

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан