Иргэдийг “Хүлэмжийн ногоо тариалалт, арчлах, хураах технологи” сургалтад хамрууллаа
2025.04.11

Иргэдийг “Хүлэмжийн ногоо тариалалт, арчлах, хураах технологи” сургалтад хамрууллаа

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант багийн иргэдийг “Хүлэмжийн ногоо тариалалт, арчлах, хураах технологи” сэдэвт сургалтад хамрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 36-р тогтоолын хүрээнд Орхон аймгийн бүх багийн хүсэлт гаргасан иргэдэд хүлэмж олгосон билээ.

Экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хувьсгал” нь 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилготой бөгөөд үүний нэг нь хүлэмжийн аж ахуйн ногоо юм.
Иргэд өөрсдөө хүлэмжиндээ ногоогоо тарьж боловсруулснаар импортын хамаарлыг бууруулах, эрүүл ногоог хүнсэндээ хэрэглэх, худалдан борлуулж өрхийн амжиргаагаа дээшлүүлэх зэрэг олон талт ач холбогдолтой.

Тус сургалтыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран цаашид баг тус бүрт зохион байгуулна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан