Г.Уянгахишиг: Хэрэгжилт нь хүндрэл учруулдаг ужгирсан хуулийн заалтыг хүчингүй болголоо
Ардчилал, хүний эрх, үндсэн хуульт ёс гэх зэрэг нийгмийн үнэт зүйлсийг болон үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрх бүхий байгууллага болон шүүхэд төлөөлөн хамгаалж байдаг хүн бол өмгөөлөгч юм. Энэ утгаараа хууль зүйн мэргэжлийн асар их ур чадварыг шаарддаг, хүний төлөө чин санаа тавьдаг, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийн төлөө өөрийгөө ч золиослодог ажил мэргэжил хэмээн тодорхойлох нь бий.
Эрх зүйч мэргэжил эзэмшиж, улмаар өмгөөлөгчийн шалгалтад тэнцээд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ авсан 3200 өмгөөлөгч бүртгэлтэй байгаагаас 2200 нь идэвхтэй ажиллах буюу хууль зүйн мэргэжлийн туслалцаа өгөх, шүүхэд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Өмгөөлөгчийн эрхийн авах шалгалт жилд нэг удаа товлогддог бөгөөд
дунджаар 200 хүн хүсэлтээ ирүүлдэг байна. Шалгалтын үйл явц Өмгөөллийн тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд шалгалтад орохын тулд Өмгөөллийн тухай хуулийн 8.6 дахь заалтыг биелүүлсэн байх шаардлагатай. Уг заалтад хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад орохын тулд давхар ажил эрхлээгүй байх, ажил, албанаасаа чөлөөлөгдсөн байхыг тусгажээ. Эдгээр нь хуульчдын эрх зүйн байдалд сөрөг үр дагавар бий болгоод буй юм.
Хуульчид хуулийн эсрэг гомдол гаргав.
2023 оны Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан 283 хуулчийн 45-ыг нь өмгөөллийн үйл ажиллагаагаа хавсран эрхэлж болохгүй албан тушаал эрхэлж байгаа буюу давхар ажиллаж байгаа шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ.Тэдгээрийн 19 нь гомдол гаргасан байна. Хуульч өмгөөллийн эрх авах шалгалтад тэнцэхгүй, эсвэл тэнцсэн ч өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж эрхээ авахгүй байх эрх нь нээлттэй байдаг тул хуульч шалгалтад бүртгүүлэхэд ажлаасаа гарсан байхыг шаардахгүй байх нь зүйтэй гэж үздэг. Энэ нь өмгөөлөгчөөр ажиллах хүсэлтэй хуульчдын хувьд ажилгүй болох эрсдлийг дагуулсан хүндрэлтэй асуудал болон ужгирсаар иржээ.
Хуульдын гомдол газар авч дээрх 8.6 заалтыг Үндсэн Хуулийн Цэц үндсэн хууль зөрчөөгүй ч, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн хувьд өмгөөлөгчөөр ажиллаж дээрх бэрхшээлийг өөрийн биеэр даван туулсан хуульчийн хувьд Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн барьж улмаар өмгөөлөгчийн шалгалтад орохдоо эрхэлж байгаа ажил албан тушаалаасаа заавал чөлөөлөгдөх тухай хуулийн заалтыг хүчингүй болгон батлууллаа.