“Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдааны үеэр таван сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан өнөөдөр Архангай аймагт эхэллээ.Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг бөгөөд тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгаад байгаа юм.
Манай улс өргөн уудам газар нутагтай боловч улсынхаа нийслэлд хүн амын нягтаршил ихтэй, хөгжлийн тэнцвэргүй харьцаатай орны хувьд бүсчилсэн хөгжлийг дэмжиж, хүн амын нутагшилт, тогтвортой суурьшлын бүсийг тэнцвэртэй хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн бодлогын нэн чухал хэсэг юм.Бүсийн зөвлөлийн хуралдаанаар хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд хөгжлийн нэгдсэн бодлоготой уялдуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэлэлцүүлнэ.


“Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдааны үеэр таван сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулах бөгөөд ирэх 4 жилд хэрэгжүүлэх боломжтой бүсийн хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал, дүгнэлтийг гаргах юм.
Холбоотой мэдээ
2025.04.12
2025.04.11
2025.04.08