С.Зулпхар:Сонгуулийн тухай хуулиар иргэний сонгох эрхийн тухай асуудал улам боловсронгуй болж, зохицуулагдах учиртай
УИХ-ын чуулганы /2025.04.17/-ны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Зулпхар:
Энэ нэлээн, адармаатай асуудал. Гэхдээ нэг талдаа тодорхой ч зүйл байгаа. Сонгох эрхийн тухай энд яригдана. Аливаа иргэний, сонгох эрхийн тухай асуудлууд Сонгуулийн тухай хуулиар улам боловсронгуй болж, ингэж зохицуулагдаад явж байгаа, тийм ч байх ёстой. Энэ Үндсэн хуулийн дүгнэлттэй холбоотой хоёр заалтын нэгийн хүлээгээд авчихъя гэдэг дээр, бүгд санал нийлж байх шиг байна. Тэр нь хэвлэмэл материал тараахтай холбоотой асуудал, 41.9 дээр бий. Сая Ж.Баярмаа гишүүний тайлбар хийсэн зүйл. Харин 44.6 дээр бид нарийн ярьж байж, үүнийг ямар хуулийн төсөл хэлбэрээр, ямар хуулийн зохицуулалт, хуулийн томьёололтой оруулж ирэх вэ гэдгийг яримаар юм байгаа.
Үүн дээр зориуд жишээ сануулъя. Монгол Улсын үндсэн хуулийн 23.2-т УИХ-ын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэсэн байгаа юм. Ээлжит болон ээлжит бус сонгуульд ямар байдлаар тэр хүний эрх нь эхлэх үү гэдгийг заачихсан байгаа. УИХ-ын тухай хуулийн 7.3 дээр гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж заачихсан. Өөрөөр хэлбэл хугацааг нь маш тодорхой заачихсан. Хэрвээ ээлжит сонгууль болсон бол дараагийн сонгууль хүртэл, 4 жил энэ хүн эрхтэй байна гэж байгаа юм. Гэхдээ энэ эрх аяндаа үүссэн эрх бол биш, тухайн УИХ-д олгосон чиг үүрэгтэй уялдсан байдлаар бий болсон эрх үүрэг юм. Бүрэн эрх дотор нь УИХ-ын тухай хуулийн 8.1.26 дээр сонгогчдод үйл ажиллагаагаа мэдээлэх гэсэн ийм чиг үүргийг нь заагаад өгчихсөн.
Тэгэхлээр сонгуулийн жил эхэлсэн ч гэсэн УИХ-ын гишүүн ажлаа хийж байгаа гэдэг утгаараа уулзалт, хурал зохион байгуулах бүрэн эрхтэй. Сонгуулийн тухай хуульд яагаад энэ 4.6-г хийсэн бэ гэдгийг, 2011 оны 11 сарын 29-ний өдрийн ТББХ-ны хуралдааны тэмдэглэл гэрчлээд байгаа юм. Энэ хуралдааны тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн бол төлөөлөх эрхтэй, иймд иргэд, сонгогчдыг төлөөлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг нь энэ хуулиар зохицуулж өгсөн гэж байгаа юм. Харин энэ зүйл заалт, бусад сонгуульд нэр дэвших иргэдтэй уялдсан байдлаар тэгш бус байдал үүсгээд байна гэдэг дүгнэлт хийчихсэн, үүнийг бид хүлээгээд авчихсан учраас хэлэлцэж байгаа. Харин үүнийг хэрхэн томьёолж оруулж ирэх вэ. Мөн Сонгуулийн тухай хуулиар иймэрх нээлттэй байхад яагаад ҮХЦ дээр маргаан гарч, ҮХЦ энэ дээр дүгнэлт гаргасан юм.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хариуллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30