Х.Нямбаатар: Төр өмчөө авч, эмнэлгүүдийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ
2025.04.14

Х.Нямбаатар: Төр өмчөө авч, эмнэлгүүдийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.04.14/ Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв буюу манайхны мэддэгээр Хатанбаатарын эмнэлгийг тойрсон асуудлын хүрээнд дараах мэдэгдлийг хийлээ. 

Сүүлийн 30 орчим жил хотоор засвар үйлчилгээгээ хийлгээд, урсгал зардлаа гаргуулаад явсан байна. Уг нь өмч нь нийслэл дээр бүртгэлтэй байгаа тул дээрх зардлуудыг гаргаад явсан байдаг. Гэтэл өмчөө авъя гэхээр арга саам хийгээд яваад байдаг. Ийм байж таарахгүй. Олон нийт зөвхөн нэг эмнэлгийн асуудал гэж ойлгоод байгаа. Бодит байдал дээр эмийн үйлдвэр, Зайсанд байрлах хуучин халдвартын больниц, гачууртад байрлах эмийн үйлдвэр болон 20 га газар зэрэг олон объектэд эзэн суух гээд улайраад байна.

Одоо төр өмчөө авч, стандартад нийцсэн засвар үйлчилгээ хийгээд эмнэлгийн байрны нэг жигүүрт нь хүүхдийн эмнэлэг, нөгөө хэсэгт нь уламжлалт эмнэлгийнх нь үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.