2025.05.28

С.Эрдэнэболд: Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний бие даасан байдлыг бүхэлд нь ямар хэмжээтэй үзэж байна

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2025.05.28-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

47 сая ам.доллар 30 жилийн хугацаа,2055 он хүртэл гэж харж байнажил нь чөлөөлнө 1,44% хувьсах хүүтэй гэдгийг Та Сангийн сайдын хувьд энэ нь гарцаагүй шийдэл гэж бодож байна уу? ХоёрдугаартТанилцуулга дээр нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаваргүй гэж байгааТэгэхдээ нийгэм эдийн засгийн эерэг үр дагавар нь мөнгөн дүнгээр болон ач холбогдол талаас нь симуляц хийж үзсэн үүГуравдугаартЭрчим хүчний сайдаас асууяБид нар 2010 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг УИХ батлаад том зорилт дэвшүүлсэнҮүнддотоодоосоо шатахууныг бие даасан байдалдаа хангадаг болно мөн 2020 он гэхэд эрчим хүчний тусгаар тогтнолтой болно гэсэнГэтэл өнөөдөр 2025 онЭрчим хүчний тусгаар тогтнол бие даасан байдлын асуудал мөн шийдэгдээгүй байнаСураг сонсох нь ээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дараагийн бичиг баримтын төсөл яваад байна гэж ойлгосонМонгол улсын хэмжээнд том зургаараа эрчим хүчний бие даасан байдал гэдгийг ямар хэмжээтэй үзэж байгаа бөгөөд "эрчим хүч 3" төсөл нь хэд орчим хувийг эзэлж байгаа юм бэЦаашлаад эрчим хүч гэдэг шиг 4, гээд дараагийн цуврал төслүүд ямар хэмжээнд байна вэ?

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан