О.Алтангэрэл: Ард түмэнд оногдох баялгийг ярих үед учирдаг дайралт гүтгэлэг, саад бэрхшээлийг сөрөн ажиллах зориг байна уу?
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
Гурван адуудал байна.
Нэгдүгээрт, Хүний эрхийн төлөв байдлын асуудал
Монгол Улсын Хүний эрхтэй холбоотой нөхцөл байдлууд болон, ОУ-ын зарим нэг индексүүд нэлээд санаа зовоодог. Ийм учраас өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс Хүний эрхийн багц хуулиуд, 12 төслийг өргөн барьснаас 11 нь хэлэлцэхийг дэмжигдсэн. Мөн Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд хэлэлцүүлгийн түвшинд орж ирээд явж байна. Хүний эрхийн нөхцөл байдлыг дээшлүүлэх тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?
Хоёрдугаарт, Авлигын өнөөдрийн нөхцөл байдлын асуудал
Хэдийгээр манай улс өнгөрсөн жил 121-ээс 114-т гээд 7 байр урагшилсан ч оноо хэвээр байгаа. Авууштай нэг зүйл нь "Өрсөлдөх боломжтой" гэдэг ангилал руугаа явж байна. Энэ чиглэлд Засгийн газраас хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьсан. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, дагалдсан авлигын багц хуулийн төслийг өргөн барьчихаад байгаа. Энэ нь зөвхөн ЗГ-аас барьж буй бодлого биш, ОУ-ын экспертүүдийн зүгээс өгсөн зөвлөмжийн дагуу хийгдэж байгаа. Мөн Транспаренси интенрнэшнл байгууллагатай хамтарч ажиллаад УЗ-ийн дарга, бусад хүмүүстэй нь уулзаад Монгол Улсын Засгийн газраас Авлигын эсрэг конвенцэд нэмэлт оруулах төсөл санаачлаад хэлэлцүүлэхээр явж байна. Энэ батлагдвал авлигын индекс урагшлах учиртай. Дээрх хуулиуд батлагдвал хүний эрхийн индекс урагшилна. Тэгэхээр авлигын чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах вэ?
Гуравдугаарт, Стратегийн орд газартай холбоотой асуудал.
18 жилийн дараа УИХ-аас стратегийн зарим орд газруудтай холбоотойгоор асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тавантолгой газар, Ухаа худагтай холбоотой ажлын хэсгийг миний бие ахалж ажиллаад хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтээ гаргасан. Ер нь стратегийн орд газар монголын ард түмэнд оногдох баялгийг ярихаар маш их дайралт гүйтгэлэг, саад бэрхшээл учирдаг. Ярьсан хүн бүрт учрах юм байна. Эдгээр зүйлсийг даван туулж монголын ард түмэнд ҮХ-аар олгогдсон эрхийг хангаж, эзэмших ёстой баялгаас нь хувь хүртээхээр ажиллах зориг байгаа юу?
Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч