2025.06.13
Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгал болон Тэтгэврийн тухай гээд 7 багц хуулийг УИХ-д өргөн барих гэж байна
Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгал болон Тэтгэврийн тухай гээд 7 багц хуулийг УИХ-д өргөн барих гэж байна. Энэ хуулиар халамжийн тогтолцоог эргэж харахыг зорьсон. Одоо халамжийн мөнгөнд 2,4 их наяд ₮ зарцуулж байгаагийн 1,7 их наяд ₮ нь хүүхдийн мөнгө байна.
Цаашид хүүхдийн мөнгийг халамж гэж үзэх үү? Мөн " Цалинтай ээж" -ийн мөнгийг нэмэх, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, хүнсний талоны нөхцлийг тодорхой болгох асуудлыг тусгаж оруулж байна.