2025.06.13

Ц.Мөнхбат: Говийн бүсээс улсын төсөвт төвлөрүүлдэг татаасаа багасгаж орон нутгийн хөгжилд зориулах тал дээр ямар байр суурь баримталж ажиллах вэ?

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: 

Нэр дэвшигчээс зарим нэг асуултууд давхардаж байгаа ч гэсэн нэмж тодруулах зүйлүүдээс асууя гэж бодсон юм. Таны туршлагын хувьд эргэлзэж байгаа юм уу, итгэхгүй байгаа тийм хүн гарахгүй байгаа байх . Олон салбарт, олон институцад удирдах ажил хийсэн хүний хувьд өнөөдрийн энэ асуултад хариулж байгаа байдлыг харахад ч гэсэн үнэхээр ажлаа мэдэж байгаа, асуудлуудаа бүрэн дүүрэн ойлгож байгаа. ийм байдлаар хариулт өгч байгаад талархалтай хандаж байна. Нэгдүгээрт миний асуух гээд байгаа нэг зүйл бизнесийн орчныг сайжруулах тал дээр дээрээс нь татварын шинэчлэлийг хийх тал дээр ямар арга хэмжээнүүд авах вэ. Маш олон бизнес эрхлэгч нар ,хувийн хэвшлийн олон ААН-үүдийн төлөөлөлхарж байгаа байх. Ялангуяа нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг өөрчлөх, НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэх , өөрчлөх тал дээр ямар арга хэмжээ авах вэ.

Манай говийн бүс нутаг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа ийм бүс нутаг. Байгаль орчинтой холбоотой саяын гишүүдийн яриад байгаа усны төслийг хэрэгжүүлэх гэхээрэцсийн бүлэгтээ эдийн засаг дээр очоод гацчихдаг. Саяын таны ярьсан тэр 7,6 тэрбум төгрөгийн ТЭЗҮ бол Хэрлэн Тоонт дээр хийгдэж байгаа төслийг т Орхон-Онги гээд андуураад хэлчхэв үү. Өмнөговь аймгаас ч бай ер нь говийн бүс нутгаас улсын төсөвт татаж төвлөрүүлээд байгаа. Түрүүн Н.Наранбаатар гишүүн хэлж байсан 3,4 их наяд төгрөгийг Амнатын татварт аваад байдаг, дээрээс нь 1,7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлээд байдаг гэж. Энэ мөнгөний тодорхой хувийг орон нутагт үлдээгээд тэндээс нь энэ шаардлагатай байгаль орчны юм уу, бусад чухал төслүүдээ хэрэгжүүлээд явах ийм боломжийг олгож өгөх тал дээр таны байр суурийг бас сонсмоор байна? Мөнхаламжаас хөдөлмөр лүү шилжих тал дээр бид нар одоо ямар бодлого барих вэ?

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа