2025.06.23

Ж.Батжаргал: Импортлогчдын гар хөл болоод байгаа компаниудыг хазаарлахгүй бол болохоо байлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2025/06/23ны өдрийн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл" /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батжаргал асуулт асуув.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох тухай хууль дахиж орж ирж байна. Энэ хуулийг үзэл баримтлалынх нь хүрээнд дэмжээд, мэргэжлийн байнгын хороо, төсвийн байнгын хороо ахиухан дэмжээд ажиллачихмаар байна. Энэ Монголын Үндэсний эрх ашиг, бүхэл бүтэн салбар, амь амьжиргаандаа гай тарьсан төрийн бодлого явуулаад байгаа үйл явцаа ер нь бид зогсоох ёстой. 2023 онд 443 мянган га-д улаан буудай тариалж байсан бол энэ жил 264 мянган га буюу 40 гаруй хувиар буурчхаад байгаа юмӨмнөх онтойгоо харьцуулсан юм яриад 85%-тай гэж яриад байхаар ойлголтын зөрөө яваад байх шиг байна. Цаашид энэ асуудлыг аль болохоор гаргахгүй байх талаар хор уршгийг нэлээн сайн ярьцгаахгүй бол болохоо байсан байнаМонголын төр засаг энэ салбарынхан 100 гаран жил ноцолдож байж өнөөдрийн энэ түвшин рүү авчирсан. Хоёрхон жил бодлогын алдаа гаргахад үйлдвэрлэлээ 50% унагаж чадаж байна. Дахиад нэг жил явах юм бол үндсэндээ техник ч үгүй болно, технологи ч үгүй болно, ажиллах хүч ч үгүй болно. Энд юм ярьсан улсыг хэдэн гурилын үйлдвэрүүдийн карманд орчихсон мэтээр юм яриад байдаг. Тэгж яриад байгаа улсууд бол яах аргагүй импортлогчдын буюу гаднынхны кармид орчихсон улс юм билээ. Өнгөрсөн жил 64 мянган тонн гурил улсын хилээр оруулж ирсэн 2 компани. 10 гаруй мянган тонныг оруулж ирсэн. Би сая Гаалийн газраас мэдээлэл аваад орж ирж байна. Тэр 2 компани нэг нь одоогийн байдлаар он гарснаас хойш3,2 мянган тонн нэг нь 2,5 мянган тонн буюу үндсэндээ 6 мянган тонн гурил оруулаад ирчихсэн. Тэр 20 мянган тонн гурилын 50%-ийг бараг хоёрхон компани оруулж ирж байгаа.Тэгэхээр гаднынхны буюу импортлогч нарын гар хөл болоодбайгаа улсуудыг жоохон хазаардахгүй бол энэ асуудал цаашаагаа явахгүйээ. Тийм учраас яам энэ тооцоо судалгаан дээрээ нэлээн тулгуурлаж том импорт хийгээд байгаа компаниудынхаа нэр усыг жоохон дуугармаар байнаМонголын үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар ард иргэдийн амь амьжиргаанд нэлээн томоохон хохирол авчирч байна.

Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.