2025.06.25
Ц.Мөнхтуяа: Манай улсад элсэлтийн шалгалт утгаараа дампуурсан!
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль
УИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
Элсэлтийн шалгалт утгаараа дампуурсан. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа асуудал дээр бид онцгой анхаарах хэрэгтэй. Энэ салбарыг сүүлийн 30 жилд улс төрийн томилгоогоор томилогдсон сайд нар самраад дууслаа. Элсэлтийн шалгалтыг Монгол Улс 2006 оноос хойшоо авч эхэлсэн. Энэ жил 20 дахь жилээ авч байгаа. Эл хугацаанд энэ мэт алдаа завхрал огт гарч байгаагүй!
Дархан-Уул аймгийн англи хэлний элсэлтийн шалгалт дээр .... дугаартай шалгуулагчын анхны оноо 71 байсан шалгалтын оноо эцэслэхэд анхны оноо 93 буюу хэмжээст оноо 22-оор нэмэгдэж 793 болж засагджээ. Энэ булхайг Боловсролын үнэлгээний төвийн захирал хийхээс бусад өөр хэн ч хийх боломжгүй!
Дэлхийн түүхэнд байхгүй шившиг Монголд болж байна. Ийм байдлаар хэчнээн хүүхдийн ЭЕШ-ын оноог засаж, хэчнээн олон мянган хүүхдийн хувь заяагаар тоглосон бол гэж бодохоор сэтгэл өвдөж байна! Боловсролын сайдад хариуцлага тооцох хангалттай үндэслэл ердөө л энэ. Надад өргөдөл гомдол нь ирчихсэн байгаа. Бүх нотолгоонууд нь энд байна. Үүнтэй холбоотойгоор 4 ийм шаардлага тавьж байна.
Нэгдүгээрт, Боловсролын сайд П.Наранбаярыг огцруул!
Хоёрдугаарт, элсэлтийн шалгалтын бүх анхдагч материалуудыг Төрийн тусгай хамгаалалтад авах шаардлагатай.
Гуравдугаарт, ЗГ-аас энэ жилийн элсэлтийн шалгалттай холбоотой тусгай шалгалтыг оруулах саналыг хүргүүлж байна.
Дөрөвдүгээрт, олон мянган хүүхдийн хувь заяагаар тоглосон асуудлуудад яаралтай цэг тавьж, 8 сар дахин шалгалт авахыг олон мянган эцэг эхчүүд, хүүхдүүд, багш нар шаардаж байна!

Сэтгүүлч
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
БОХХААБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.22
2016
07.22