Б.Түвшин: Урсгал зардлыг 15 их наяд руу буулгаж байж аль нэг ашигт малтмал, уурхайн бүтээгдэхүүнээс хамаарал багатай болно
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Олон улсад ч бай манай улсын хувьд ч бай уур уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ буурч байгаа нь нэг талдаа тодорхойгүй байдлыг үүсгэж эдийн засгийн нэг нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа гэж хэлж байгаа. Нөгөө талдаа бид нарыг бодит байдал руу дөхүүлэх гээд байна л даа. Энэ бол боломж. Нэг ёсондоо өнгөрсөн жилүүдэд ОТ-оос авсан татвар, Эрдэнэт, Тавантолгойгоос олсон мөнгөөр юу хийсэн бэ гэхээр төсвийнхөө урсгал зардлыг л санхүүжүүлсэн. Маш цөөхөн барилга, зам тавьсан байх. Эргээд ажлын байр бий болгож чадаагүй, иргэдээ ажилтай орлоготой болгож чадаагүй. Хэлсээр байтал бодит байдал руугаа л шилжиж байна. Төсвийн урсгал зардал хэд дээр байх вэ? үнэ ханшууд дахиад хэлбэлзэхэд эдийн засгаа том хэлбэлзүүлчихгүй байх зохистой хэмжээ рүү очих ёстой. Х.Булгантуяа даргаар ахлуулсан ажлын хэсэг Сангийн сайдаас гаргасан олон хуулийн өөрчлөлтүүдийг бид нар зоригтойгоор хийх ёстой. . Тийм учраас өнгөрсөн жилүүдэд уурхайн хамааралтай байдлаа бууруулж чадаагүй, дагаад үнэ өссөн, дагаад бүх зардлаа өсгөсөн. Үүнээс сургамж авч дараа дараагийн тогтвортой байдал руугаа шилжих боломж болгож хувиргах ёстой гэж бодож байна.
Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд нэг харамсалтай зүйл бий. За төсөв яах вэ, өсдөг, буурдаг. Харин төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулна гэдэг нь ирээдүйн 3 жилийг хардаг. Гэтэл жаахан хэлбэлзэнгүүт төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчилж байдаг. Тэгвэл ирээдүйн 3 жилийн хэлбэлзлүүд дээр хэнтэй хариуцлага тооцох юм. Ирээдүйн мөрөөдөл гэж хэлээд байгаа. Мөрөөдөл биш шүү мэргэжлийн баг гаргаж ирээд тийм болгож удирдах ёстой гэж байгаа юм. Эдийн засгаа буруу хараад байх шиг байна. Өнөөдөр эдийн засгийг ЗГ-ын орлого зардал гэж харж андуураад байна. ЗГ-ын орлого зардал дээр нэмэх нь иргэд бизнесийн орлогуудыг нэмж байж эдийн засгийн механизмын аргаар удирдаж тэнд хүргэж чадна аа гэдэг амлалт шүү дээ. Тэгж байж амлалтын бичиг баримт гарч ирдэг. Амлалтаа хийж чадахгүй бичиг баримтаа хийж чадахгүй яаж хариуцлага тооцох юм. Тэгэхээр өнөөдөр төсвийн хүрээний мэдэгдлийг төсөв жаахан хөдлөнгүүт л өөрчлөөд байдаг. Төсвийн тогтвортой байдлын хуулийг л ийн өөрчлөөд байдаг.
Тогтворгүй байдал биднийг ямар ч эдийн засгийн алсын хараагүй, бодлогогүй болгоод байгаа. Үүнтэй холбогдуулан хэдэн асуулт асууя.Тэнцвэржүүлсэн үнэ алт, нүүрс, зэс дээр хэд хэдээр тооцсон бэ? Ер нь зах зээлийн үнэ хэд байгаа юм? Миний харж байгаагаар нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ зах зээлийн үнээсээ өндөр байгаа. Үүнийгнөхөх сан нь байгаа юм уу? Нэг ёсондоо зах зээлийн үнэ огцом унаж байгаа үед тэнцвэржүүлсэн үнээр тооцдог аргачлал нь орлогыг хий өсгөөд байгаа юм биш үү?
Үүн дээр ямар дүгнэлт хийсэн юм? Өөрийн гэсэн үндэсний аргачлал байна уу? Олон улсын зах зээлийн үнэ Монгол улсын худалдах чадвартаа хамааруулаад Монгол улсын экспортын үнэ 2-ын хооронд үнийн зөрүү байгааг яахвэ? Эдийн засгийн үнэ буурах асуудал дээр хэрвээ дүгнэлт хийсэн бол цаашид яаж явах юм? Манай улсын өр буурах юм уу? Бид алдагдалтай төсөв рүү орчихлоо гарцаагүй байдалд. Гэтэл ДНБ-д эзлэх байдлаар өрийг бууруулна гэж тооцоолж орж ирээд байгаа. Валютын ханш өсөөд байдаг.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Сэтгүүлч