Бага зэргийн цас орно
2012.02.08

Бага зэргийн цас орно

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлшинэ. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна. 


Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр.16-18 хэм хүйтэн байна.2012 оны 2 дугаар сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Эх сурвалж
Gogo.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.