30-аас дээш насныхныг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
2012.04.06

30-аас дээш насныхныг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Тодруулбал, маргааш үзлэг шинжилгээг анхан шатны туслалцаа үзүүлдэг өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй хийх аж. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, Монголын Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслөөс хамтран зохион байгуулж буй энэхүү үзлэг шинжилгээ гурван жил үргэлжлэх юм байна.

Энэ удаагийн төсөл нь зөвхөн оношлогоо төдийгүй эмчилгээг цогцоор нь хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ ажлын хүрээнд 83 нэр төрлийн тоног төхөөрөмж, эм, багаж хэрэгслийг 21 аймгийн эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдээр дамжуулан өрх, сумын эмнэлгүүдэд нийлүүлээд байгаа юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.