МАН-ынхан Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн байдлын талаар мэдээлэл сонсов
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан нь цаанаа учиртай. Ардын намынханы бодлоор эдийн засаг хүндхэн, валютын ханш тогтворгүй байгаа учир энэ бүхнийг цэгцлэхийн тулд л чуулганг хуралдуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Харин Ардчилсан намын зүгээс чуулганг хуралдуулах санал гаргачихаад "алтаа ухацгаая" гэсэн утга санаа бүхий хуулийн төсөл оруулж ирлээ хэмээн шүүмжилж байгаа. Тиймээс л МАН-ынхан Үндэсний статистикийн хороо, монголбанк, салбар яамдын сайд нараас эдийн засгийн байдлын талаар мэдээлэл сонсох болсон юм.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан:
Энэ оны эхний байдлаар өрхийн дундаж орлого 841 мянга болж өмнөх оныхоос 12.6 хувиар нэмэгдсэн байгаа.
Энэ оны эхний байдлаар өрхийн дундаж орлого 841 мянга болж өмнөх оныхоос 12.6 хувиар нэмэгдсэн байгаа. Гэхдээ тэтгэвэр тэтгэмж буурсан үзүүлэлттэй байна. Эдийн засгийн өсөлтийн хувьд гурван хувийн өсөлттэй байгаа. Харин макро эдийн засгийн буюу бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оныхоос 9,4 хувийн өсөлттэй байгаа. Гэхдээ өмнөх жилийн энэ үед 14.1 хувийн өсөлттэй байснаар харьцангуй бага гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл үнийн өсөлтийн хурд хоёр дахин буураад байгаа гэсэн тооцоо судалгаа гарсан байгаа. Манай орны хувьд сүүлийн нэг жилд нүүрсний экспорт буурсан ч бусад экспорт нэмэгдсэн хандлагатай байгаа. Өмнөх жилүүдэд бид гадаад худалдааны алдагдлаа хөрөнгө оруулалтаар нөхдөг байсан. Харин одоо хөрөнгө оруулалт буурсанаас болж нэг тэрбум хасахтай алдагдал хүлээгээд байгаа нь үнэн" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Та нар болохоор эдийн засаг сайн сайхан байна. Бүх юм өмнөх жилээс дээрдсэн байна. Ажилтай хүмүүс их болсон байнга цалин мөнгө нэмэгдлээ гээд л мэдээлээд байна. Гэтэл ард иргэдтэй уулзахад хэцүү байна. Борлуулалт багасаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна гэж хэлж байна. Та нарт ер нь үнэн бодит амьдрал дээр байгаа мэдээлэл ирдэг юм уу. Статистискийн хороо бол хамгийн улстөржилтөөс хол байх ёстой ганц газар. Тиймээс ч нам харгалзахгүй манай засгийн үед таныг даргаар томилсон. Гэтэл сүүлийн хэдэн сард Монголбанк, Статистикийн хороо хоёр Засгийн газрын салбар юм шиг мэдээлэл хийдэг болсон байна. Үүнийгээ болих хэрэгтэй" хэмээн шүүмжилсэн юм.
Харин үүний хариу болгон С.Мэндсайхан:" Би энэ ажлыг хийгээд дөрөв гаруй жил болж байна. Тиймээс хамгийн улстөржөөгүй газар бол манайх гэдгийг батлан хэлж байна. Би энд хэн нэгний даалгавраар худлаа мэдээлэл өгөх гэж ирээгүй. Хэрвээ өнөөдөр миний хэлсэн тоо баримтан дунд алдаа байдал өөрөө хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Одоогоор эдийн засаг хүнд байгаа ч арай ч хямралын төвшинд орчихоогүй байна" гэж мэдээлсэн юм.