0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх дэлхийн өдөр
“Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” хэмээн уриалж хэвлэлийн бага хурал хийлээ.
2013.10.24

0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх дэлхийн өдөр

10-р сарын 23-ны өдрийг дэлхий даяар “0-5 насны  хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюул эрсдэлгүй орчинд өсч бойжих эрхийн өдөр” болгон тэмдэглэж байна.

Энэ өдөр нийт  67 улс оронд 50,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх үйл ажиллагаанд биечлэн оролцож, хүүхдийн төлөө хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг шийдвэр гаргагч, үүрэг хүлээгчдэд уриаллаа.

Монголын хүүхдүүд ч мөн энэ өдөрт дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэд энэ өдрийг угтан бага балчир дүү нарынхаа эсэн мэнд амьдрахад тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлууд, ялангуяа бага насны хүүхдийн ахуйн хүрээний осол гэмтлийн асуудлыг хөндөн тавьж хэлэлцүүлэг хийж, “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” баримтат кино бүтээхэд оролцсон байна. 

67 улс оронд 50 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх үйл ажиллагаанд биечлэн оролцжээ.

Энэ өдрийг тохиолдуулан хүүхдүүд  Монгол улс дах Японы Хүүхдийг Ивээх Сан, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” хэмээн уриалж  Монгол Ньюс мэдээллийн төвд 2013 оны 10 дугаар сарын  23-нд 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Хуралд УИХ-ын гишүүн, Эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг,ХТҮГ-ын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжав, сэтгүүлч УГЗ Г.Золжаргал,

хүүхдүүдийн төлөөлөл  Б.Эрдэнэжаргал, Г.Амарбаясгалан, Б.Хулан нар мэдээлэл хийж, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн  үүрэг хариуцлага өндөр байж, сэргийлж болон эрсдэлээс хүүхдээ хамгаалах зан үйлтэй болох олон  нийтийг уриаллаа.