Н.Энхбилэг охин Х.Баттулга сайдад талархсанаа илэрхийлэв
Н.Энхбилэг охин Х.Баттулга сайдад талархсанаа илэрхийлэв
2014.05.07

Н.Энхбилэг охин Х.Баттулга сайдад талархсанаа илэрхийлэв

Саяхан вакцинаас болж хэвтэрт орж, биенийх нь үзүүр эрхтэнүүд болох хуруу, хэл нь үхжиж эмчилгээгүй гэгдэж байсан Н.Энхбилэг охин өнөөдөр эрүүл саруул болжээ. 

Хэдийгээр Н.Энхбилэг охиныг эмчлэгдэх боломжгүй хэмээн үзэж байсан ч  тэрээр  БНСУ-ыг зорьсон. Харин эмчилгээ хийлгэх зардлыг  Монгол түмний сэтгэлийн дэмжлэгээр хуримтуулсан бөгөөд Х.Баттулга сайд гэхэд хувиасаа 12 сая төгрөгийг хандивласан байна. Н.Энхбилэг охины ар гэрийнхэн Монголын ард түмэнд талархсан сэтгэлээ илэрхийлж удахгүй хэвлэлийн бага хурал зарлана  гэнэ.

Харин эрүүл саруул болсон Н.Энхбилэг охин эмчилгээний зардалд нь хандив өгсөн Х.Баттулга гишүүнтэй уулзаж ийнхүү талархсанаа илэрхийлжээ.