Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг зургадугаар сар хүртэл бүртгэнэ
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг зургадугаар сар хүртэл бүртгэнэ
2014.05.07

Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэдийг зургадугаар сар хүртэл бүртгэнэ

1990-1995 онд ажил хийж, 1995-2000 онд нийгмийн даатгал төлж чадаагүй иргэдийг нийгмийн даатгалд нөхөн хамруулах зорилгоор УИХ 2012 овд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль баталсан.

Энэ хуульд хамрагдаж, ажилласан жил, даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах иргэдийн хүсэлтийг 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны наймдугаар сарын 1-ний хооронд бүртгэсэн. Гэсэн ч энэ хугацаанд хүсэлт гаргаж амжаагүй иргэд олон үлджээ. Тэднийг энэ оны хоёрдугаар сараас зургадугаар сарын хооронд бүртгэж байгаа аж.

Үүнээс хойш дахин бүртгэхгүй тул иргэд энэ хугацаанд харьяа Нийгмийн даатгалын хэлтэстээ хандах хэрэгтэй юм байна. Иргэд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, ажилласан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр гэх мэт бичиг баримтаа өөрийн биеэр авч очих ёстой аж.