А.Мөнхбат: Залуучуудыг илүү чадвартай болгохын төлөө ажиллана
“Bloomberg”телевизийн “Блумбергийн ярилцах цаг”-ийн зочны цагаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат оролцлоо.
- Тэгэхээр залуучуудын дундах ажилгүйдэл хамгийн өндөр байна гэж танилцуулж байгаа. Ер нь МЗХ-ын зүгээс залуучуудын дундах ажилгүйдлийг бууруулахад ямар ажил хийж байгаа бол?
Бид яг нэг жилийн өмнө Залуучуудын хөдөлмөрийн төв бирж гэж байгууллаа. Энэ хөдөлмөрийн бирж залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах, цагийн ажлуудад зуучлах зэрэг ажил хийгээд явж байна. Өмнө нь залуучууд Хөдөлмөрийн төв бирж юм уу, хувийн хөдөлмөрийн биржүүдэд бүртгүүлээд ажилд зуучлуулдаг байсныг“та нар яагаад залуучуудын хөдөлмөрийн бирж гэж байгуулаад тусад нь ажиллаад байгаа” талаар олон бизнес эрхлэгчид асууж байдаг. Яагаад гэвэл нэгдүгээрт, ажилгүй байгаа олон залуучууд байна.
Энэ залуучууд нь манай найз нөхөд, үеийнхэн байдаг юм. Нөгөө талаар ажил олгогч нарт мэргэжилтэй, дээрээс нь чадвартай залуучууд хэрэгтэй байдаг. Мэргэжилтэй хэсгийг МСҮТ ч юм уу, бусад их сургуулиуд бэлдэж байгаа бол бид залуучуудыг илүү чадвартай болгох чиглэлийг хийж өгч байна. Өөрөөр хэлбэл ядаж л очоод хүнтэй зөв яриад, зөв ойлгуулчихдаг, тэндээ хурдан хамт олонсог болоод, хамт олондоо уусаад, ажлаа хийхдээ илүү анхаарлаа хандуулж чаддаг зэрэг тэр хэсэг дээр илүү анхаарч байгаа. Нөгөө талаар залуучуудтайгаа яаж ажилтай байхав, энэ ажлын ард гарсны дараа чамд ямар амьдрал ирэхэв гэдэг зүйлийг залуучуудын илүү ойлгогддог хэлээр нь тайлбарлаж хэлж өгч чаддаг ийм л биржтэй болсон
- Та сая хэллээ шүү дээ. Залуучуудын хөдөлмөрий бирж байгуулаад нэг жил болж байна гэж. Өмнө нь Хөдөлмөрийн төв бирж ажилгүй иргэдийг бүртгэж зуучлах үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл заавал залуучуудынх нь гэж ялгаж бирж байгуулснаараа нэг жилийн хугацаанд гарсан үр дүн нь юу байна вэ?
Хөдөлмөрийн төв бирж бол илүү Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлуудыг бүртгэж, зуучилж, нийлүүлдэг. Бид хувийн хэвшлийнхэнтэйгээ илүү ойрхон хамтарч ажилладаг. Хувийн хэвшлийнхэнд байнга өдөр болгон хэрэгтэй болдог мөртлөө төрийн захиргааны ч юм уу, төсвийн ямар нэгэн байгууллагад хэлээд шийдэгдэж чаддаггүй зүйлийг бид илүү хямд зардлаар, хурдан шуурхай хийж өгч байгаа. Өөрөөр хэлбэл нэг компанид гэнэт 20 оюутан хэрэг боллоо гэхэд манай хөдөлмөрийн бирж маш шуурхай ажиллаж, зуучилж, зуучлуулж байгаа талууддаа зардал багатайгаар бүх асуудлуудыг шийдэж чадаж байгаа юм.
Нөгөө нэг бидний хийж чадаж байгаа зүйл нь МЗХ олон салбаруудтай /бүх сумдад салбартай/ ажиллаж байна. Сумдад ажиллаж байгаа салбарууд тэнд байгаа ажилгүй залуучуудын тоо толгойг нь бүртгэж чадаж байгаа. Эргээд компаниудад ямар эрсдэл байна вэ гэхээр залуучуудыг нэг нэгээр нь ажилд аваад байх биш, баригадаар нь авчихвал илүү найдвартай байгаа юм.
Ноднин замын, барилгын компаниуд дээр очоод уулзахад бригадаараа ирчихвэл илүү зохион байгуулалттай, хариуцлагатай, ядаж л бригадын дарга гэдэг хүн нь нөгөө залуугаа бариад байдаг юм байна. Тийм учраас бригадаар нь залуучуудыг зуучлаач гэдэг. Энэ жил бригадад бүртгэсэн 1600 гаран ажилгүй залуучууд зөвхөн бригадад орж ажиллая гээд сум сумаас бүрдүүлчихсэн байгаа. Одоо бүтээн байгуулалтын компаниудаасаа захиалгыг нь аваад явж байна.