Ц.Мөнхбат: Суманд ажиллаж байгаа албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг зөөлрүүлж, төрийн албаны шалгалтыг хөнгөн хэлбэрээр авах хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат үг хэлж, асуулт асуулаа.
2,1 их наяд төгрөг. Бид нар хэмнэх гээд төсвийн тодотгол хийхээр сууцгааж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс нэг зүйл асууя. Та бүхний энэ удаагийн төсвийн тодотгол дээр өгсөн зөвлөмж одоогийн ЗГ-ын оруулж ирж байгаа төсвийн тодотгол хоорондоо хэр нийцэж байна вэ? Та бүхэн ямар бодолтой байна вэ?
Хоёрдугаарт төрийн албан хаагчдын 14400-аар цомхотгоно гэдэг зөв өө. Бид данхар төрөөсөө бага багаасаа салах нь зөв. Ер нь аль нэг газар хэлтэст гол ачааллыг нь авдаг 1-3 хүн л бий. Бусад нь аялдан дагалдаж урсгалаарааявах маягтай байдаг. Тиймээс давхардсан чиг үүргүүдийг нэгтгээд зохион байгуулаад явбал буруу зүйлгүй гэж бодож байна. Нөгөө талдаа М.Бадамсүрэн гишүүний хэлсэн орон нутгийн нэмэгдлийг хэвээр үлдээх нь маш чухал. Яг үнэндээ орон нутагт ажиллаж буй улсуудад бол маш том хөшүүрэг болдог. Үүнийг зориуд хэлье. Ялангуяа тэр сумын түвшинд ажилладаг төрийн албан хаагчид. Манай ТАЗ суманд ажиллаж байгаа албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг хөнгөвчлөх, төрийн албаны шалгалтыг хөнгөн байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Тамгын газрынх нь 7-8 хүн л тухайн сумыг аваад явдаг тийм л хэмжээнд оччихсон.
Сангийн яамнаас нэг юм асуугаадахъя. Амнатийн татвараар Монгол Улс хэчнээн хэмжээний орлого төвлөрүүлдэг вэ? Аль аль аймгууд ямар хэмжээтэйгээр нь төвлөрүүлдгийг нь хэлээд өгөөч.. Ялангуяа Дундговь аймгийн Эрдэнэс Алт Ресурс компани хэчнээн хэмжээний хэмжээний орлого төвлөрүүлж байна вэ?
Түүний асуултад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төлөөлөл хариуллаа.

Сэтгүүлч