Азийн шинжлэх ухааны паркуудын  холбооны 9 дэх  удаагийн удирдлагуудын уулзалт-2014
2014.06.19

Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх удаагийн удирдлагуудын уулзалт-2014

МТҮП нь 2002 оноос эхлэн  Монгол улсад анхны мэдээллийн технологийн инкубаторыг  ажиллуулах, инновацийг бүтээх гарааны компаниудыг дэмжих, хөгжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд одоогийн байгаа туршлага мэдлэг, нөөц  дээр тулгуурлан шинжлэх ухаан технологийн парк болохоор зорин ажиллаж байна.

Бид харилцан туршлага, мэдлэг мэдээллээ солилцох, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөгжлийн загварыг нэвтрүүлэх, хамтран ажиллах зорилгоор 2012 онд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болсон.

МТҮП нь Монгол улсаа төлөөлөн гишүүн болсоноор бусад холбооны гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг паркуудын хөгжлийн загварыг нэвтрүүлэх,  ОУ-ын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, хамтын ажиллагаагаар дамжуулан үйл ажиллагаагаа олонд таниулан сурталчлах боломж нээгдээд байна.

Тус холбоо нь  жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн удирдлагуудын 9 дэх уулзалт 2014 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Монголд анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

 Уулзалтанд  Япон, Солонгос, Турк, Вьетнам зэрэг орнуудын 30 гаруй төлөөлөгч, Монголоос 10 гаруй аж ахуйн нэгж, компанийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиас 30 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд нийт 80 орчим төлөөлөгч хамрагдана.

Тус уулзалтанд нийт 5 илтгэл тавигдаж хэлэлцүүлэгдэх бөгөөд БНСУ, Тайвань, Япон зэрэг орнууд өөрсдийн паркын шилдэг туршлагын талаар тус бүр нэг илтгэл, Монгол талаас 2 илтгэл тавигдана.

Арга хэмжээ удирдлагуудын болон бизнесийн уулзалт гэсэн хоёр хэсэгт хуваагдан явагдана.

Арга хэмжээ удирдлагуудын болон бизнесийн уулзалт гэсэн хоёр хэсэгт хуваагдан явагдана.

Удирдлагуудын уулзалтаар: “Шинжлэх ухааны паркуудын шилдэг туршлага” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэг явагдана. Уулзалтаар хамтрагч байгууллагын хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, АСПА-ийн гишүүн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан зөвшилцөх төдийгүй Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл,  хэрхэн шийдвэрлэх  тал дээр зөвлөгөө авах, туршлага солилцох зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Бизнес уулзалтаар: ОУ-ын Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын тэргүүлэгч компаниуд уг уулзалтанд оролцож, Монголын компаниудтай туршлага, ололт амжилтаасаа хуваалцан санал солилцон, цаашид хамтран ажиллах талаар ярилцана.

Зохион байгуулагч:

  • Азийн шинжлэх ухааны паркуудын холбоо
  • Боловсрол Шинжлэх Ухааны Яам
  • Мэдээллийн технологийн үндэсний парк

Дэмжигч байгууллагууд:

  • IT ZONE
  • Summit LLC
  • Интерактив ХХК
  • Интерактив Би Ай ХХК
  • Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо
  • Экобус ХХК
  • Шинжлэх ухаан технологийн сан
  • Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургууль