Ардчилсан хүчний холбоог С.Эрдэнэ удирдана
ХАХНХ сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2014.11.24

Ардчилсан хүчний холбоог С.Эрдэнэ удирдана

Ардчилсан Хүчний холбооны (АХХ) ээлжит бус IV чуулган боллоо.

Энэхүү чуулганаар ААХ-ны Ерөнхийлөгчийг сонгох асуудлаар  удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэж чуулган товлон хуралдуулсан байна. Чуулганд нийт 110 гишүүн оролцохоос 90 гишүүн хүрэлцэн ирж,  81.8 хувийн ирцтэйгээр хуралджээ.

Тус чуулганы нээж ХАХНХ сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн бол үүний дараа АХХ-ны Ерөнхийлөгч З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч холбооны билэг тэмдэг болох Шонхорыг шилжүүлэн өгч, нийт гишүүддээ амжилт хүсэж,  хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

АХХ-ны Ерөнхийлөгч З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тул дараагийн тэргүүнийг сонгох санал хураалт явагджээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн дийлэнх нь АХХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнийг 100 хувийн саналаар сонгожээ.