УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар цалингаараа хүүхдийн тасгийг тохижуулав
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв
2014.12.15

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар цалингаараа хүүхдийн тасгийг тохижуулав

Хоёр сарын өмнө үүдээ нээсэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 20 ортой хүүхдийн тасаг нээгдлээ.

Тус төвийн харъяа “Эмүжин” төвд 35 хүүхдийн багтаамжтай хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч энэ нь ачааллаа дийлэхгүй, хүчин чадлаасаа хоёроос гурав дахин олон хүүхдэд үйлчилж байдгийг эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга, дэмжлэгтэйгээр дүүргийн Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтарч ажлын алба байгуулан,  нэлээд шуурхай ажилласны үр дүнд энэхүү тасгийг нээсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ “Хүүхдийн тасгийг өргөжүүлэх, орны тоог нэмэгдүүлэх зардал мөнгө нь байгаагүй ч бодит шаардлага байсан тул бид нөхцөл бололцоогоо дайчилж, менежмэнтийн хувьд нэлээд өөрөөр ажиллая гэж шийдсэн. Ингээд том хүний ачаалал багатай тасгаас 20 орыг хүүхдийн тасаг болголоо.

Ор, тумбочка зэрэг зэрэг эд хогшил, дотоод тохижилтыг нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр цалингаа нийлүүлж шийдсэн. Ингэснээр хүнд хүүхдүүддээ яаралтай тусламж үзүүлэх бололцоо бүрдэж байгаад баяртай байна” гэлээ. 

Ингээд ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр нээлтээ хийснээр дүүргийнхээ нийт хүүхэд багачуудад бүрэн хүрч үйлчлэх боломжтой болох аж

Хэдийгээр нөөц бололцоогоо ашиглаж, орны тоог нэмэгдүүлсэн ч ажиллах боловсон хүчний цалин төсөвлөгдөөгүй тул одоогийн байдлаар “Эмүжин” төвөөс нэг хүүхдийн эмч тус тасгийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд заримдаа том хүний дотрын тасгийн эмч, сувилагч нарыг дайчлан ажилладаг гэнэ. 
Баянгол дүүргийн долоодугаар төвийг 100 ортой хүүхдийн эмнэлэг болгохоор төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд тойргоос сонгогдсон гишүүд хөөцөлдсөний үр дүнд засвар хийх санхүүжилт болон үйл ажиллагааных нь зардал, эмч, ажилтнуудын цалинг 2015 оны төсөвт тусгуулсан байна. Ингээд ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр нээлтээ хийснээр дүүргийнхээ нийт хүүхэд багачуудад бүрэн хүрч үйлчлэх боломжтой болох аж. 
Хүүхдийн өвчлөл улирлаас шалтгаалдаг. Тухайлбал, өвлийн улиралд хүүхдүүд ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчинд өртөх тохиолдолд илүү их гардаг тул тухайн үедээ хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй бол энэ тасагтаа зарим өвчтөнүүдээ шилжүүлэн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг ч бас С.Одонтуяа гишүүн хэллээ.