Г.Баярсайханы гэнэтийн шийдвэр
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.12.15

Г.Баярсайханы гэнэтийн шийдвэр

Төрийн тусгай албан хаагчдын    эмнэлгийн барилгын зориулалтыг нь өөрчилж хууль, шүүхийн байгууллагын байр болгох шийдвэр гаргасныг зарим гишүүн эсэргүүцэж буй юм.

Чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилж хуулийн байгууллагын байр болгохыг би эсэргүүццэг. Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах ёстой. Би энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ” гэсэн юм. Эмнэлгийн тоо багтаамж хүрэлцэхгүй байгаа үед Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа хуулийн байгууллагын байр болгох шийдвэр гаргасан нь эрүүл мэндийн салбарынхны шүүмжлэлийг дагуулсан билээ.