Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.12.23
С.Хорлоо эмээд тусалсан залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Бөмбөгөр худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж, амьдардаг 90 настай С.Хорлоо эмээд туслах аян өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн билээ.
Энэхүү сайн үйлсийн аянг "Монгол тусгал залуучуудын нэгдэл ТББ" -ын залуус өрнүүлсэн. Тэд С.Хорлоо эмээг шинэ өргөөтэй болох үйлсийг амжилттай биелүүлж 2014 оны 12 дугаар сарын 6-нд шинэ байшингийн түлхүүрийг гардуулан өгсөн.
Тэгвэл өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Монгол тусгал залуучуудын нэгдэл ТББ" -ын залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ням-Эрдэнэ, гишүүн Ц.Сувд-Эрдэнэ нарт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Жуух бичиг гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.