Орон даяар тарваган тахлын дархлаажуулалт зохион байгуулагдах гэж байна
Дархлаажуулалт
2015.07.10

Орон даяар тарваган тахлын дархлаажуулалт зохион байгуулагдах гэж байна

Эрүүл мэндийн сайдын 2003 оны 165 тоот тушаалын дагуу Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг 2015 оны 07 дугаар сарын 3 дахь долоо хоног буюу 07 дугаар сарын 15-наас 19-ны хооронд Улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж Казахстан улсад үйлдвэрлэсэн тарвага тахлын эсрэг 29,800 хүн тун вакциныг 17 аймаг, 9 дүүргийн ЗӨСТ, болон Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлээд байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдах болно.

 Зоонозын өвчин судлалын үндэсний төв НЭМЭШТСА