Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
Эрүүл мэнд, спортын яам
2015.08.04

Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол Улсад:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 21086 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1202 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 88 хүн хандаж, 2 хүн шинээр хэвтэж, 14 хүн эмчлэгдэн гарч, 23 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 9 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 4 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна. 

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

-Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Газар хөдлөлт:

Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн “Хонгор шар” гэдэг газарт 8 дугаар сарын 04-ний өдрийн 00:09 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

-Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%. 

-Дэлхий дахинд 1382 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 493 (35.6%) хүн нас барсан байна. Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Эбола вирүст халдвар:

-2015 оны 07 дугаар сарын 26-ны байдлаар 27784 хүн өвчилж, 11294 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 7 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.