Оюутан цагдаа нар цусаа хандивлалаа
Эруүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын санаачилгаар сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан билээ.
Энэхүү аяны хүрээнд иргэд цусаа бэлэглэх нь идэвхжсэн бөгөөд цагдаагийн алба хаагчдыг хамруулсан “1=3” аяныг өчигдөр зохион байгууллаа.
Тус аяныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс, оюутан цагдаа нар санаачилжээ. “Цус сэлбэлт судпалын үндэсний төвд өнгөрсөн оны байдлаар 18800 хүн цусаа хандивласан бол энэ жилийн хагас гэхэд 6000 иргэн донор болоод байна.
Үүнээс 60 орчим хувь нь оюутан залуус байгаа нь сайшаалтай" хэмээн тус төвийн нийгмийн ажилтан Д.Дулмаа ярьсан юм. Та бидний хандивласан цусыг өвчиндөө шаналж буй хүүхдүүд, төрөхийн хүндрэлтэй эхчүүд болон гэнэтийн ослын үеийн хагалгаанд хэрэглэдэг байна. Тиймээс “Цусаа бэлэглэх өдөр”-т нэгдээрэй.