Түймрийг цурманд оруулжээ
2015.08.15

Түймрийг цурманд оруулжээ

Улсын хэмжээнд гарсан хоёр түмрийг цурамд орууллаа.

Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 9-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 29 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр түймрийг цурамд оруулсан байна.

Мөн Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ ойн түймрийг цурамд оруулжээ.  Түймирйн голомтод ус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 67 иргэн, 5 автомашин, нийт 84 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.