Эдийн засгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болов
Дэлхийн эдийн засгийн удирдагчдын 4 дэх дээд хэмжээний уулзалт (GELS 2015) ба Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны асуудлаархи Форум БНХАУ-ын Чанчун хотноо өнгөрсөн наймдугаар сарын 31-нд боллоо.
Тус форум “Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд өрнөлөө.
Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны асуудлаархи Форумын удирдагчаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн газрын Ерөнхий захирал, ноён Чжан Цзюнь ажилласан байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам УИХ-ын гишүүн Л.Болдыг тус форумд оролцож илтгэл тавихыг урьжээ. Дэлхийн эдийн засгийн удирдагчдын 4 дэх дээд хэмжээний уулзалтад 2000 гаруй бизнесийн хүрээний удирдлагууд, хөрөнгө оруулагчид, банкирууд, Засаг дарга, захирагч, дэлхийд алдартай эдийн засагчид, шинжээчид болоод Хятадын топ 500 компани тус форумд хүрэлцэн ирсэн байна.