УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.09.11

Энэ чуулганыг дэлхийн олон орон чих тавин хүлээж байгаа

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

Энэ сарын 15-18 нд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассемблейн намрын чуулган болно. Энэ талаар яриагаа эхэлье ?

ЕАБХАБ бол дэлхийд тэрбум орчим хүнийг нэгтгэсэн, хүн ам, улс орны, үндэсний аюулгүй байдлыг голчлон анхаардаг тэр дундаа цэрэг дайны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэж дууссан. Энэ байгууллагад Монгол улс 2012 онд элссэн. Тус байгууллагад нэгдсэнээр дэлхийн түвшинд улс орныхоо болон, дэлхийн аюулгүй байдлын асуудлыг гарган тавьдаг,  үгээ хэлэх бололцоотой болсон юм. Намрын чуулганыг Монголд хуралдуулах нь манай улсын хувьд болон дэлхийн хэмжээнд ач холбогдолтой, онцлогтой хурал болно.

Намрын чуулганд хичнээн төлөөлөгчид оролцохоор мэдэгдсэн бэ ?

Нийтдээ 70 гаруй орон бий. Урьдчилсан байдлаар бүгд оролцоно гэдгээ хэлсэн. Тухайн үед зарим өөрчлөлт гарч магадгүй. Энэ байгууллагад дан Европ гэлтгүй Азийн олон орон хамрагдсан байдаг. ТиймээсЕвро Азийн маш олон орныг хамарсан том нэгдэл болон нэгдэж чадсан дэлхий дээр байгаа хамгийн хүчирхэг аюулгүй байдлын төлөө ажиллаж буй байгууллага юм.

Чуулганаар хэлэлцэгдэх асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу ?

                Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү