УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.09.09

Дэлхий нийтийн анхаарал татсан чуулган Улаанбаатарт болно

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассемблейн чуулган ирэх долоо хоногт Улаанбаатар хотод болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

Энэ байгууллагын гол зорилго нь юу вэ ?

Европын  аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага 40 жилийн түүхэн хугацаандаа их зүйлийг хийсэн. Энэ байгууллагыг анх байгуулахдаа “ Хүйтэн дайн үүгээр шувтарч байна “ гэдэг тунхагт гарын үсэг зурж байв. Дэлхий даяаршиж буй энэ зуунд зөвхөн аюулгүй байдлыг дайн байлдаанаар төсөөлөх биш, эдийн засаг, хүнс, мэдээлэл, цөмийн зэвсэг гээд бусад аюул заналтай хамтрагч улс орнууд нэгдэж, тэмцэх бололцоог хангасан байгууллага юм.  

Манай улс энэ байгууллагад яагаад элсэх болсон бэ ?

Дэлхийн тэрбум хүнийг нэгтгэсэн том хэмжээний байгууллага. Монгол орны хувьд дэлхийн хоёр том гүрний дунд оршдог. Дэлхийн аюулгүй байдлын асуудалд оролцох оролцоо бага байсан. 2004 онд анх ажиглагчаар элсэн орж байлаа. Үүний дараагаар 2012 онд жинхэн гишүүн болсон.

Энэ жилийн уулзалт ямар онцлогтой болох бол ?  

            Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү