Сонгуулийн хуульд гишүүд ямар байр суурьтай байна вэ?
“Ажилдаа” хэлэлцүүлэгт энэ удаагийн дугаартаа Засгийн газрын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар оролцож байна. Бид өнөөдөр Сонгуулийн хуулийн талаар ярилцах болно.
УИХ дээр сонгуулийн дөрвөн ч хууль орж ирсэн. Ард иргэд их будилж байна. Энэ ямар учиртай дөрвөн хууль орж ирсэн бэ?
УИХ-ын гишүүүн Д.Ганхуяг: УИХ-ын гишүүд хууль санаачилах эрхтэй. Сонгуульд их ач холбогдол өгч байна гэж ойлгох байх. Уг нь сонгуульд ач холбогдол өгөхөөс илүү Улс төрийн намын тухай хуульд, намын төлөвшилтөд их анхаарах ёстой. Намын тухай хуулийг өмнө нь хэлэлцвэл зүгээр гэсэн байр суурь бий. Нам дээр асуудал бий. Улс төрийн намтай холбоотой санхүүжилт, улс төрчдийн санхүүжилт, нэр дэвшигчдийн санхүүжилт гэх мэт санхүүжилттэй холбоотой асуудлыг ил болгох нь улс орны ашиг сонирхлын хээль хахууль, авилгал гэх мэт асуудалтай холбоотой чухал асуудал байгаа. Одоогоор улс төрийн намын хууль хүнээр бол тархи юм байгаан тэрийг ярих хэрэгтэй байна.
Сонгуулийн тогтолцооны аль хувилбарыг дэмжиж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өөрсдийнхөө сонгогдох хуулийг л сонгуулийн өмнө ярих гээд яарч байна. Авах ч юм байна, хаях ч юм байна. Миний ойлгож байгаагаар жагсаалт гэдгийг шийдэх ёстой байх. Намын дарга ч юм уу хэн мөнгөтэйг нь хардаж байна. Жагсаалтаар ороод ирдэг. Энэ саналыг хуваалцаж байна. Ард түмний зөв шүү дээ. Жагсаалтыг ард түмнээр шийдүүлэх ёстой.
Танай намаас сонгуулийн хуулийн хамгийн сүүлд өргөн барьсан. Энэ хуульд онцлог нь МУ-ын нэг тойрогт оруулсан байсан. Таны хувьд?
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Сүүлийн үед их хурлын дөрвөн жилийн төгсгөлд сонгуулийн хуулийг оруулж ирдэг болчоод байна. Уг нь эртхэн шийдэх ёстой байсан. Мөн дөрвөн чиглэлээр оруулж ирж байна. Энэ нь парламент зөрчилтэйг харуулж байна. Бид хууль тогтоогчид хуулиал дээдлэх ёстой.
Сонгуулийн хуульд сайдын байр суурь?
Засгийн газрын гишүүн Г.Баярсайхан: Сонгуулийн хууль үндсэн чухал. Ард иргэдийн хардлага явдаг баяр наадмын өмнө их хурал дээр тулгаж байгаад чухал хуулиа хэлэлцдэг гэдэг зүйл яригддаг. Яг одоо ард түмний санал асуулга явах нь тодорхой болоогүй байгаа гэхдээ миний байр суурь гэвэл энэ ард түмний санал асуулгаар сонгуулийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй юм. Зайлшгүй шаардлага байгаа.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ....