Сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэхээр тохирлоо
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Францын “АКУО” эрчим хүчний групптэй сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэхээр тохирлоо
Нэгдсэн Үндэсний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлын (СОР-21) өндөр дээд хэмжээний уулзалтад оролцох БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн айлчлал 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Францын улс төр, бизнесийхэний жил бур уулздаг “Рояаумоны яриа” хэмээх нэр хүндтэй томоохон арга хэмжээнд уригдан хүндэт зочноор оролцсоноор эхэлж байна. Энэхүү арга хэмжээ нь “СОР-21”-тэй уялдуулан “Ногоон хөгжил ба ногоон эдийн” засаг сэдэвтэйгээр зохион байгуулагдсан.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг "Өсөх, хөгжих, ногоон болох" сэдэвт дугуй ширээний ярилцлагад оролцон МУ-ын Ногоон хөгжлийн бодлого, МУ-ын эдийн засгийн асуудал, МУ-д хөрөнгө оруулах чиглэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Уулзалтад Францын сенатор, Домон хотын мэр Жером Шахтиэд, Францын ерөнхий сайд асан, Вордоу хотын мэр Аллан Жуппе, Бенин улсын ерөнхий сайд Лионел Зинсоу, Марокко улсын Байгаль орчны сайд Хакима Эл Хайтэ, “Аеробус” группын ерөнхий захирал Марвин Лахоуд, “Женерал електрик” сэргээгдэх эрчим хүчний группын ерөнхийлөгч Жером Пикрессе, “AКУО” эрчим хүчний группын ерөнхийлөгч Эрик Скотто, “ВNP Paribas” банкны ерөнхий захирлын зөвлөх Жин Жакиз Сантини зэрэг Францын улс төрийн төлөөлөл болон
Франц улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг бизнесийн томоохон төлөөлөл оролцлоо. Уулзалтын үеэр Францын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа хамгийн том компаний нэг болох Акuо эрчим хүчний группын ерөнхийлөгч Eric SCOTTO-той уулзаж тус групп Монгол улсын сэргээгдэх эрчим хучинд хөрөнгө оруулалт хийх хусэлтэй байгаагаа илэрхийлж, МУ-д сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл төсөл хэрэгжүүлэхээр тохирлоо.