Хүүхдүүдээс гар татсан 102 тэрбум төгрөг хэмнэлт болох уу?
Хүүхдийн мөнгөний төсөвт таналт хийснээр хүүхдийн мөнгийг ялгавартай олгох журам гарсан нь эцэг эхчүүдэд таалагдахгүй байна. Харин хүүхдүүдээс гар татсан 102 тэрбум төгрөг хэмнэлт болж чадах уу гэдэг нь анхаарал татаж байна.
Эдийн засаг хүнд үед Монголын төр айл өрхүүдийг амьжиргаагаар нь зааглаж хүүхдийн мөнгө өгснөөр төр хэдэн төгрөг хэмнэх вэ?
Судалгаанаас харахад 2013 онд 278 тэрбум төгрөг, 2014 онд 312 тэрбум төгрөг, 2015 онд 246 тэрбум төгрөг төсөвлөж иржээ. Харин 2016 онд 144 тэрбум төгрөг болгон бууруулснаар 102 тэрбум төгрөг хэмнэх юм.
УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ: Хуучин аль нэг сум, бага, хорооны засаг даргын тодорхойлолтоор тухайн зорилтод бүлгийг тодорхойлдог байсан бол одоо хэн нэгний хамааралгүй мэдээллийн сан дээр тулгуурлан зорилтод бүлгийг тодорхойлох боломж бүрдсэн. Үүнд тулгуурлаж зөвхөн нийгмийн халамж бус цаашдаа боловсрол, эрүүл мэнд гэх салбарын зорилтод бүлэгт чиглэсэн төслийг хэрэгжүүлэхэд энэ мэдээллийн сан үр дүнгээ өгөх юм.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....