2010.01.16

Су.Батболд: Өнөөдөр тансаглаад маргааш хоосон хонодог айл шиг байж болохгүй

УИХ-ын гишүүн Су.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган завсарлах дөхөж байна. УИХ-ын багц хуулийн төслийг хэлэлцэж амжих болов уу. Зарим УИХ-ын гишүүдийг бие биедээ хатуухан үг чулуудахад хүргэсэн эдгээр хуулийн төслийн талаарх Таны байр суурийг сонирхъё?

-УИХ-ын тухай хуулийг гишүүд санаачилж болно л доо. Гэхдээ тодорхой бодлогын хүрээнд санаачлах хэрэгтэй. Ө.Энхтүвшин даргын ахалсан ажлын хэсэгт би орж байгаа. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Энэ хуулийн төслийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, парламентад суудалтай улстөрийн намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулсан. УИХ-ын дарга УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгоход ямар зүйл шаардлагатай байна гэдгийг судалж тодруулах зорилгоор ажлын хэсэг томилсон юм. Харин Х.Тэмүүжин нарын гишүүд өөрсдөө нэг баг болж ажиллаад УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Миний хувьд мэдээж өөрийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа.

Ер нь УИХ-ын бүтцийг байн байн өөрчлөөд байх нь тийм оновчтой биш. Жишээлбэл, парламентын үйл ажиллагааны туршлагаас харахад долоон байнгын хороо хамгийн зохимжтой. 76 гишүүн долоон байнгын хороонд хуваарилагдаад ажиллах нь зөв зохион байгуулалт. Санаж байгаа бол, нэг удаа есөн байнгын хороотой болсон доо. Тэр үед гишүүдийн ажиллах бололцоо нөхцөл, хуулийн төслийн чанар чансааны асуудал яригдаад эхэлсэн учраас нэг жилийн дараа татан буулгасан.  Тэгэхээр УИХ-д тогтсон бүтцээ хэвээр хадгалах нь зүйтэй. Мэдээж боловсронгуй болгох шаардлагатай зүйлүүд бий. Тухайлбал, намын бүлгүүдийн завсарлага авах хугацааг тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэмжээ хязгааргүй завсарлага аваад УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд хийдэл гарах нөхцөл  бүрдчихээд байна. Энэ мэт асуудлыг шийдэх шаардлагатай.

Хоёр дахь зүйл нь УИХ гэдэг ардчиллын төлөөллийн байгууллага. Ийм байгууллагыг бүхний дээр тавьж бас болохгүй. Шинээр сонгогдсон гишүүдийн дунд УИХ их эрх мэдэлтэй, гишүүн бүгдийг мэддэг байх ёстой гэсэн үзэл бодол давамгайлаад байгаа. Тийм байж болохгүй. УИХ гэдэг засаглал хуваах онолоороо засаглалын нэг л салаа мөчир шүү дээ. Манай засаглалын нэг онцлог нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал тэгш эрх мэдэлтэй байж тэнцвэрээ хадгалдаг. Нэгэнд нь илүү эрх мэдэл олгоод эхэлбэл ардчиллын зарчим, засаглал хуваах онолоосоо зөрнө. Тэгэхээр УИХ-д бүх эрх мэдлийг төвлөрүүлээд, тэнд бүх асуудлыг шийддэг байх гэсний хэрэггүй.

-Төсвийн реформ, нийгмийн халамжийн шинэчлэл гээд бишгүй ярьсан ч үр дүнд төдий л хүрээгүй энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

-УИХ нийгмийн халамжийн асуудлаар шинэчлэлийн чанартай том алхмыг сая Төсвийн хуулийг батлахтай хамт хийж чадлаа. “Хүний хөгжил сан” байгуулж, өмнө нь олон салаа утгаар гэр бүлд очиж байсан нийгмийн халамжийг цэгцэлж нэг голдиролд оруулах том алхмыг хийсэн. Дараагийн алхам бол нийгмийн халамжийг зорилтот бүлэгт нь хүргэх. Өөрөөр хэлбэл, бие дааж амьдрах чадваргүй өндөр настан, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж хүрэх ёстой. Түүнээс бие эрүүл, ухаан саруул хэрнээ ажил хийхгүй, өөрийгөө дайчилж амьдрахгүй байгаа хүн нийгмийн халамж авдаг байж таарахгүй. Иймээс нийгмийн халамжийг хавтгайруулах биш харин хүмүүсийн ажил хийх боломжийг бүрдүүлэхэд илүү анхаарах ёстой. Энэ бүхнийг тусгасан хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихад бэлэн болсон юм билээ. Үүнийг би дэмжиж байгаа.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг саяхан Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Үүнийг 100 хувь дэмжиж байна. Үнэхээр манай улс төсвийн тогтвортой байдлын хуулийг барьж ажиллах цаг болсон. Энэ жил гайгүй орлого ороод ирэхээр бүгдийг нь “идээд” дуусгадаг, дараа жил нь эдийн засаг хямарч, унаж байдаг тийм давлагаанаас гарах хэрэгтэй. Бид өнөөдөр жаахан мөнгө олоод хүүхдүүтэйгээ нийлж тансаглаад маргааш нь хоосон хонодог айлтай адилхан явж байна. Иймээс энэ байдлыг өөрчлөх нь чухал. Төсвийн тогтвортой байдлын хуулийг хаврын чуулганаар баталчихвал маш том ахиц дэвшил болно. Энэ хуулийг баталснаар илүү орлогоо тогтворжуулалтын сандаа төвлөрүүлээд түүнийгээ хэцүү үедээ  ашигладаг тогтолцоо руу орох юм.

-Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа нэг асуудал бол Авлигатай тэмцэх газар, түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн зөрчил. Хөгжлийг хойш чангаадаг авлигыг таслан зогсоох үүрэгтэй байгууллага хэнээс ч хараат бус ажиллаж чадаж байна уу. Авлигын эсрэг хуулийг боловсруулж, авлигатай тэмцэх тусгай байгууллагатай болоход өөрийн санаа оноог нэмэрлэж явсан хүний тань хувьд асууж байгаа юм?

-Бид Авлигатай тэмцэх газрыг бие даасан, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас хамаарахгүй, хэн нэг нь хөндлөнгөөс үл оролцож байхуйцаар хуулийн төсөл боловсруулсан юм. Гэтэл одоо ажиглаж байхад тус газрын үйл ажиллагаанд оролцож, удирдлагад нь нөлөөлөх оролдлого гараад байна. Чи санаж буй бол би Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр асуулга тавьж байсан. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Авлигатай тэмцэх газрын даргыг өрөөндөө дуудаж загнаад, эсвэл хэт нэг талыг барьсан, дандаа улстөрийн тэмцэлд оролцож байсан хүмүүс Олон нийтийн зөвлөлд багтсан. Өөрсдөө нэр цэвэр, шударга эсэх нь тодорхойгүй, янз бүрийн хэргээр шүүх цагдаагаар явж байсан хүмүүс хүртэл Олон нийтийн зөвлөлд орчихсон явж байгаа шүү дээ. Ийм хүмүүсээр Олон нийтийн зөвлөл байгуулаад тэр нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хутгалдан орж, зааж зааварлах гээд байгаа .Энэ нь Авлигатай тэмцэх газрын хараат бус байдалд нөлөөлнө гэж үзэж буй.

Авлигатай тэмцэх байгууллагыг хэн ч, ямар ч албан тушаалтан нөлөөлөхгүй, хараат бус, гагцхүү хуулийн хүрээнд шударга ёсыг баримталж ажиллуулах шаардлагатай. УИХ-аас байгуулсан ч гэсэн энэ байгууллагын албан тушаалтныг УИХ дээр дуудаж авчраад “чи ямар хэрэг шалгаж байна, муу эсвэл сайн ажиллаж байна, чи заавал тэрийг энэ хэрэгт оролцуулах ёстой” гэсэн байдлаар хандах эрх хэн нэг албан тушаалтанд байх ёсгүй. Эс бөгөөс Авлигатай тэмцэх газар байгуулчхаад татан буулгахаас аргагүйд хүрсэн түүх улс орнуудад бий. Иймээс авлигатай хийх тэмцлийг зөв чиглэлээр нь явуулж, авлигыг таслан зогсоох үүрэгтэй байгууллагыг хараат бусаар ажиллуулах ёстой. Хамгийн гол нь нийгэмд авлига гэдэг зүйлээс татгалзах сэтгэл зүй, орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай.

-Зарим нэр бүхий гишүүн энэ байгууллагыг УИХ-ын шууд хяналтын дор ажиллуулах хэрэгтэй гээд байгаа шүү дээ?

-УИХ гэдэг нэг хүн биш, 76 гишүүн. Төрийн тогтолцооны хувьд УИХ тэр байгууллагуудыг байгуулж өгч байгаа нь гүйцэтгэх засаглалаас ч юм уу өөр ямар нэг зүйлээс хараат бус байлгах хэмжээнд  хуулиар зохицуулж буй. Түүнээс  дэргэдээ авчирч үүрэг даалгавар өгдөг, загнадаг, зааварладаг байж таарахгүй. Энэ бол УИХ гэдэг статуст харш.

-Өнөөдрийн парламентад янз бүрийн хэрэгт нэр холбогдсон гишүүд бий. Заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүртэл хэдэн жил яригдаж байгаа. Ер нь УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэрхэн яаж зохицуулах ёстой юм бол оо?

-УИХ-ын гишүүн Ёс зүйн дүрэмтэй болсон. Олон жил ярьсан дүрмийг баталсан. Одоо Ёс зүйн дэд хороог ажиллуулахын тулд дүрэм батлах учиртай. Дүрэм боловсруулах ажлын хэсэгт би орсон. Гэвч Ес зүйн дэд хорооны дүрмийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор батлуулах гээд чадахгүй байна л даа. Үүний улмаас дэд хороо үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихоод байгаа. Ер нь ёс зүйн асуудлыг ярихад их төвөгтэй байдаг юм. Угаасаа олон жил яригдсан асуудал.

-Нэгэнт ёс зүйн талаар хөндсөн юм чинь нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. УИХ-ын гишүүн хууль санаачилсныхаа төлөө буюу ажлаа хийснийхээ төлөө хэдэн саяар нь мөнгө авдаг болох нь гэсэн бухимдал олны дунд байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Парламентын гишүүн зөвхөн хууль хэлэлцэж батлахаас гадна өөрөө хууль санаачилж, боловсруулж нийгмийн харилцааг зохицуулах үүрэгтэй. Хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсөн. Аль ч орны парламентад ийм зүйл байдаг. Хуулийн төсөл боловсруулна гэдэг хүн сууж байснаа гэнэт өөрийн толгойд орж ирснээ биччихдэг юм биш. Хуулийн төсөл боловсруулна гэдэг судлаачид, эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулах хэрэгтэй. Жирийн иргэдийн санал бодлыг тусгах ёстой. Иймээс хуулийн төсөл боловсруулах дэмжлэг үзүүлэх чиглэлээр л тодорхой хэмжээний төсөв батлагдсан. Үүнийг УИХ-ын гишүүн өөрөө зарцуулахгүй. Хууль боловсруулах баг бүрдүүлэх үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газар оролцоод, захирамж гаргана. Ингэж байж судлаач, эрдэмтдийг урьж ажиллуулах, судалгаа, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилготой юм.

Д.Элбэрэлт
"Үнэн" сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.