2016.05.17

Цэц аль нэг улстөрийн намын захиалгаар шийдвэр гаргадаг байгууллага биш

“Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцлоо.

Сонгуулийн мандат хуваах үеэр та оролцож амжаагүй. Их хурлын шийдвэрт ямар бодолтой байна вэ?

УИХ-ын шийдвэрийг сайн, муу, сайхан,  муухай гэхээс илүү олонхоороо шийддэг. Тиймээс олонхоороо шийдсэн асуудлыг шүүмжлээд байх шаардлагагүй.

 Сонгуулийн хуулийг сонгууль болохоос сарын өмнө өөрчилсөн нь их шүүмжлэл дагуулж байна?

Би олон нийтийн энэ хандлагыг гайхаж байна. Үндсэн хуулийн Цэц дээр асуудал яригдах үед олон нийт жижиг мажоритарыг дэмжиж байсан. Цэц ч гэсэн олон нийтийн хандлагыг дагасан болов уу гэж бодож байна.

Цэц энэ асуудлыг дөрвөн жилийн өмнө хүлээн аваагүй хэрнээ одоо сонгууль дөхсөн үед эсрэг шийдвэр гаргасан нь том намын захиалга гэсэн хардалтыг төрүүлж байна?

Энэ асуудлыг Цэцээс өөрөөс нь асуух хэрэгтэй. Цэц аль нэг улстөрийн намын захиалгаар шийдвэр гаргадаг байгууллага биш.

    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү