2016.06.09
Баянгол дүүргийн нийгмийн даатгалын тасаг шинэ байртай боллоо
Нийгмийн даатгалын үйлчилгээг хүртээмжтэй, түргэн, шуурхай хүргэхийн тулд хүн ам олонтой Баянгол, Баянзүрх, СХД-ийн нийгмийн даатгалын хэлтсээс гадна нийгмийн даатгалын тасгуудыг салбарлуулан ажиллуулж байна.
Баянгол дүүргийн нийгмийн даатгалын тасаг 20 дугаар хороонд шинэ байраа хүлээн авчээ.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Ингэснээр алслагдсан гэр хорооллын иргэдэд үйлчилгээ үзүүлэх, ААН, байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжийг ойртуулж байна” гэлээ.